Ертөнцийн гурав зохиож үзлээ гэж

2014 оны 03-р сарын 18 Нийтэлсэн Болжмор
Өчигдөр охиныхоо хамтарсан гэрийн даалгавар гэж бяцхан ном хийлээ. Үлгэр,  Ертөцийн гурав, Зүйр цэцэн үгсийг өөрсдөө зохиох байв. Зүйр цэцэн үгнээс бусдыг нь зохиочихсон шүү ккк.

Ертөнцийн гурван бэрх

Учрыг нь олохгүй бол эрдэмийг сурахад бэрх
Ухаарч явахгүй бол амьдралыг туулахад бэрх
Учирлаж ярилцахгүй бол нөхөрлөхөд бэрх

Ертөнцийн гурван хэцүү

Өндөр уулыг давахад хэцүү
Өргөн голыг гатлахад хэцүү
Өөрийн тавилангаа мэдэхэд хэцүү

Ертөнцийн гурван хялбар

Зүтгэж явахад цаг хялбар
Зааж сургахад мэдлэг хялбар
Засаж ойлгуулхад үг хялбар


Ертөнцийн гурван хөөрхөн

Үнэгчлэн хэвтэх үр нэг хөөрхөн
Өхөөрдөм бяцхан нялхас нэг хөөрхөн
Өндийж нахиалж буй цэцэгс нэг хөөрхөн

Ертөнцийн гурван муухай

Ховыг дагагч хүн нэг муухай
Хоосон сэтгэлтэй гангачуул нэг муухай
Худалыг эрхэмлэгч хүүхэд нэг муухай

Ертөнцийн гурван улаан

Асаж буй гал нэг улаан
Амьдийн рашаан цус нэг улаан
Амттаныг мэдрэх хэл нэг улаан

Ертөнцийн гурван шар

Алтан нарны туяа нь шар
Алт эрдэнийн өнгө нь шар
Ах ламын өмсгөл нь шар

Ертөнцийн гурван ногоон

Газрын дэвсгэр зүлэг нэг ногоон
Ганган гацуур мөнхөд нэг ногоон
Голд байх замаг нэг ногоон

Ертөнцийн гурван хөх

Хаяа нь харагдахгүй тэнгэр нэг хөх
Хязгааргүй хөврөх далай нэг хөх
Хүндлэлийн дээд хадаг нэг хөх

Ертөнцийн гурван цагаан

Элбэрэлийн дээд сүү  цагаан
Эрчлэн хөөсрөх хөөс  цагаан
Эрхэс мичид тэнгэртээ цагаан

...................

2014 оны 03-р сарын 12 Нийтэлсэн Болжмор
Хүсэл минь...бодол минь...аархал минь бүгд надаас сарнин одлоо утгаа мэдэж байвч учраа олохгүй бна хайн..цаг хугацаа эмчид л найдаад хүлээж сууна даа

Хорвоо чи охины минь нулимсанд цадах болоогүй юу

2014 оны 02-р сарын 07 Нийтэлсэн Болжмор

Амьдралаа чи яалаа гэж жаалхан охиныг минь ингэж шийтгэж байгаа юм бэ хайн. Арай хийж ээжийгээ үхлээс аваад гартал аавыг нь аваад явчих юм новш гэж. Би чамайг хайрладаг бас хүндэлдэг амьдралаа....гэтэл юу ч мэдэхгүй амьдралд хөл тавьж буй охиныг минь ингэж хатуу шийтгэх гэж.

Аав нь хагас сайн өдөр амарна тэгээд охинтойгоо сайхан эрхэлнээ гэж ярьсан хүнийг маргааш нь өнгөрчихлөө гэж  найзыгаа хэлэхэд одоо ч итгэхгүй бна.

Хань минь амар амгалан нойрс доо...би охиноо чиний хэлдэг, хүсдэг байсан хүн болгоноо...

Жаргааж чадаагүйд уучлаарай...миний хайргүй гэж хэлдэг байсан үгс тунирхал байж хайн

БИ ЧАМДАА ХАЙРТАЙ..............................юм бна

Шинэ жил хулгайлагдсан нь

2013 оны 12-р сарын 24 Нийтэлсэн Болжмор
Бүгдээрээ шинэ ондоо эрүүл энх байж олз омог арвинтай, инээд, баяр дүүрэн, түвшин жаргалтай сайхан байх болтугай... Дэлгэрэнгүй»

...................

2013 оны 11-р сарын 25 Нийтэлсэн Болжмор

Sain baitsgaana uu bugdeeree. Bi ni zunduu udaj baigaagaa medej bna. Umnu ni ch bas yag ingeed alga bolood baahan tailbar heldeg bolohoor odoo dahin bichihees uneheer ichij bna. Neg mur duusgachihaad oruulah gesen bolowch ingej bichij baij l daraagiin sanaagaa olj bicheed surchihjee hain.

Gants l yum helii. Bi ni Tsas, Boroo, Salhind zarimdaa bosoj chadahgui boltol hewtdeg heweeree baigaa. Iimd ta nar mini heden sariin daraa magad tsagaan sariin daraa l orj irwel chadwal duusgachihsan, chadahgui bol urgeljlel orson bna baih.Bas deerees ni comiinhoo usgiin fondiig odoo boltol yanzluulj amjaagui l bna hain.

Ta nariigaa hundleeguidee bi ni ingej tag bolood baigaa yum bish shuu.

OILGODOGT BAYARLALAA.....

CHADAHGUI BAIJ HUDLAA AMLALT UGDUGT UUCHLAARAI........

Хүслийн ангууч.....4

2013 оны 11-р сарын 18 Нийтэлсэн Болжмор
Монгол хүн байна даа яндангаар нь утаа гарч буй айлын гаднаас буцдаг хаанахын ёс юм.  Дэлгэрэнгүй»

Хүслийн ангууч.....3

2013 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Болжмор
Тохирлоо чи маргааш наад охиныхоо гадаад паспортыг нь хөөцөлд болбол овог нэрийг нь өөрчлөөрэй. Угаасаа дахиж Монголд ирэхгүй байх Дэлгэрэнгүй»

Хүслийн ангууч.....2

2013 оны 11-р сарын 12 Нийтэлсэн Болжмор
Бодолоос боломж гардаг юм. Дэлгэрэнгүй»

Хүслийн ангууч.....үргэлжлэл

2013 оны 10-р сарын 30 Нийтэлсэн Болжмор
Чамтай нэг зїйлийг ярилцах гээд дуудлаа. Би удаан бодоод Хувийн мєрдєх товчоо байгуулдаг юмуу гэж бодлоо
 Дэлгэрэнгүй»

Жаргал зовлон ээлжилдэг хорвоо

2013 оны 10-р сарын 28 Нийтэлсэн Болжмор
Үүрээ түүнийг хүрэх бүрт л гижиг нь хүрэн доошоогоо шээс алдах гэж байгаа мэт халуу дүүгэхэд хий л хавчигнан сандрана. Дэлгэрэнгүй»

Хүслийн ангууч

2013 оны 10-р сарын 25 Нийтэлсэн Болжмор
За тэгдээ баяртай гээд усыг нь тавиад эргэж харахгүй явах цэх явдалтай өөртөө итгэлтэй, бас царайлаг ахын араас хэсэг харж зогсож байгаад гэртээ орлоо. Дэлгэрэнгүй»

Наран бүүвэй худалдаанд гарлаа

2013 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болжмор

Сайн байцгаана уу? 

Та бидний удаан хүлээсэн " Наран бүүвэй " ном худалдаанд гарлаа. Интер ном болон Билиг номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

Мөн миний гар дээрээс авах бол 99098640, 99998640 утсуудаар холбогдож авна уу?

Та нартаа дахин дахин баярлалаа

Би бүтээлээ нийтлэх болсон сайтад ярилцлага өгсөнөө та бүхэндээ дуулгахад баяртай байна гээл нэг их албархуу болчихуу хайн хэ хэ хэ.

Өөрийн ертөнц дэх орон зай, үзэл бодлоо уран үгсээр илэрхийлж бусдад түгээнэ гэдэг зохиолч, яруу найрагч хүний мөн чанар. Тэгвэл амралтын өдрийн “VIP” ярилцлагийн буландаа зохиолч, улс төр судлаач Ц.Байгалмаа гэх энэ бүсгүйг урьж, түүний үзэл бодлоор аяласан юм.

-Цахим ертөнцийн уншигчид таныг Болжмор нэрээр андахгүй байх. Яагаад Болжмор нэрээр бичих болсон юм бэ?
-Анх хүний нутагт интернэтээр хэсэж яваад блог гэх их айлтай танилцаж билээ. Тэр үед “Банжиг.нэт” дээр үнэгүй блогтой болох гэсэн баннер байсан юм. Түүнийг олж уншсанаар блогчин болсон. Эхэндээ юугаа ч мэдэхгүй байлаа. Бусад блогчоос суралцаж, өөр өөрийн нэртэй болохыг нь мэдсэн. Ингээд ямар нэр өгөхөө мэдэхгүй хэсэг явсан л даа. Нэг өдөр миний охин цэцэрлэг дээрээ сурсан гээд “Болжмор” шүлэг уншиж өгөхөд өөрийн эрхгүй уйлж билээ. Тэгээд л Болжмор хэмээх нэрийг олон ч юм бодолгүй авсан.

                                   үргэлжлэл   http://www.info.mn/news/38824.htm

Хайрын зул бөхдөггүй.....Төгсгөл

2013 оны 10-р сарын 09 Нийтэлсэн Болжмор
Шинээ намайг уучлаарай. Би явлаа. Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай байсан юм шүү. Дэлгэрэнгүй»

Үүрээ орхих цаг нь иржээ

2013 оны 10-р сарын 07 Нийтэлсэн Болжмор
ЯЛГАРЧ АМЬДАРЧ, ЯЛЖ ЯВ Дэлгэрэнгүй»

Амьдралын алтан хором

2013 оны 10-р сарын 04 Нийтэлсэн Болжмор

Амьдралын алтан мөч

Аз жаргалын мөнхийн эхлэл

Алаг үрсийн хайрын өргөө

Ариун нандин сэтгэлийн цацалыг хуримаа хийж буй хайртай хоёр дүүдээ өргөн баръя.

Маргааш морин цагт айлын том хүү, эгчийн хайртай дүү, дүүгийн бахархалт ах, ханийн бурхан тэнгэр, алаг үрсийнхээ хайрын дээд Болжмор миний дүү Ц. Эрдэнэбаяр хуримаа хийх гэж байна. Айл гэр болоод хоёр хөөрхөн хүүхдийн аав ээж бололцсон хоёр дүү минь 8 жилийн дараа эх орондоо албан ёсоор гэрлэх ёслолоо үйлдэх гэж байгаад баяр хүргье.

Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, олз омог энэ хорвоогийн эдлэх бүх жаргалыг өргөн баръя.